Иргэн зам тээврийн ослоор нас барсан тухай мэдээнд цагдаагийн албан хаагч зүй бус сэтгэгдэл бичсэн гэх асуудал нийгмийн сүлжээнд үүсжээ.
Үүнийг ЦЕГ-аас "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsiahan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан. Энэ талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авч байсан.
Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг нэрийг ашиглан дахин шинэ хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байна" гэж тайлбарлав.