М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.
М банканд төрөл, зориулалтаасаа хамаарсан энгийн хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламж, сар бүр эсвэл улирал бүр хүүгээ зарлагаддаг хадгаламж зэрэг олон төрлийн хадгаламж бий. Хөтөлбөр 2025.06.30-г дуустал үргэлжлэх учраас одоо хадгаламжаа нээгээд 1 сарын дараанаас хөнгөлөлтөө авахад ч оройтоогүй байна шүү.
Бид М лояалти хөтөлбөрөөрөө илүү ашигтай, олон төрлийн бэлэгтэй урамшууллуудыг зарласаар байх учраас М-ийн харилцагч болоод одоо байгаа урамшууллуудыг ч алдалгүй оролцоорой. М-ийн найзууд нь хүлээж байя.