Авто замыг түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах төсөл хөтөлбөрийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралд танилцуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Авто замыг түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах өөр хоорондоо уялдаа холбоотой таван төслийг өнөөдөр ЗГ-т танилцуулсан. Нэгдүгээрт Туулын хурдны зам төсөлд олон улсын нээлттэй тендер зарлана. Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулж, зөвлөх үйлчилгээний тендерийг зарлах, түүнтэй холбоотой эх үүсвэрийг улсын төсвийн тодотголд оруулахаар болсон.
Метроны төсвийг Нийслэлээс 100 хувь гаргах болно.
Туулын гүүрээс урагш, Богд уулын урд байрлах Кувейтийн ам орчимд буюу ХУД-ийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны төв байрыг байгуулах замаар шинэ суурьшлын бүсийг тэлэх давхар зорилготой. Шинэ зуун мод хоттой холбогдож тэлнэ.
Метроны төсөл энэ оны аравдугаар сарын 1-н гэхэд нэгдүгээр үе шатаа шалгаруулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн дүүжин тээвэрт шаардлагатай тоног төхөөрөмж, бетон байгууламж, барилга угсралтыг гадаадад хийгээд эхэлсэн ба энэ жилдээ авч ирж угсарна.