Нэг орос хүн дэлгүүрээс архи аваад ёс төдий багахан мөнгө өгчээ. Худалдагч охин шаардлага тавихад нь өнөөх орос хутга гарган айлгаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид наймдугаар сарын 1-ний 16.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс Монгол Улсад оршин суух ОХУ-ын иргэн Ф.П.В гэх 51 настай эрэгтэйг олж тогтоон, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.