Нийслэлийн Ерөнхий боловсролын "Эрхэт Эрдэм" дунд сургуулийн эцэг, эхчүүд тус сургуулийн цайны газар сайн дураараа ажиллаж эхэлжээ.
Өмнө нь тус сургуулийн цайны газрыг түрээслэгчид ажиллуулдаг байсан бөгөөд амтлагч ихтэй хоолоор сурагчдад үйлчилдэг байсан аж. Үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд бий болсныг анзаарсан дөрвөн ээж сургуулийн захиргаанд санал тавьснаар уг ажил ийнхүү хэрэгжиж эхэлжээ.
Эцэг, эхчүүд сургуулийн цайны газар ажиллаж эхэлсэн нь олон эерэг үр дагаварыг авчиржээ. Сурагчид үдийн хоолондоо дуртай болж, хоолны порц нэмэгдэж, гадуур хооллох нь эрс багассан байна.
Эх сурвалж: news.zindaa.mn