Олимпын наадмын тэмцээний шууд дамжуулалтын үеэр хүйсээр ялгаварлан гадуурхсан утга бүхий зүйл ярьсан Eurosport-ын тайлбарлагчийг ажлаас нь халжээ.
Тодруулбал бямба гарагт Австралийн усанд сэлэлтийн эмэгтэй шигшээ баг 4х100 буухиа тэмцээнд алтан медаль хүртсэн. Үүний дараа тамирчид цэнгэлдэхэд баяраа тэмдэглэж, хэсэг хугацааны дараа цэнгэлдэхээс гарсан аж.
Энэ талаар тайлбарлагч Боб Баллард “Эмэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө. Та бүхэн эмэгтэйчүүдийг ямар гэдгийг мэдэж байгаа биз дээ. Хоорондоо юм яриад, нүүрээ будацгааж байгаа” гэсэн байна.
Түүнтэй хамт тайлбарлаж байсан хөтлөгч нь энэ үеэр Баллардад “хэтрүүлж” байна хэмээн сануулжээ.
Баллардын дээрх тайлбарын дараа түүнийг ажлаас нь халахаар болсныг Eurosport-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
“Бид Боб Баллардыг тайлбарлагчдын бүрэлдэхүүнээсээ шууд хассан болно” хэмээн даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Баллард энэ явдлын дараа цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна. Тэрбээр "Бямба гарагт болсон тэмцээний ялалтын ёслолын үеэр миний хэлсэн үг зарим хүнийг гомдоосон. Гэхдээ надад хэн нэгнийг доромжлох, гомдоох зорилго байгаагүй бөгөөд хүмүүсээс уучлалт гуйж байна. Би эмэгтэйчүүдийн спортыг маш их дэмждэг хүн" гэсэн байна.
Эх сурвалж: CNN