Хятадын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд тархсан уушгины хатгалгааны асуудлаар ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.11.28/ мэдээлэл хийлээ.
Уг халдвар нь улс орнуудад хаалттай орчинд дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг, нянгийн гаралтай халдвар аж. Монгол Улсад ч энэ халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг, өөрөө эдгэдэг өвчлөл аж. Манай улсад энэхүү нянгийн гаралтай халдварыг антибиотикоор эмчилдэг тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хэрвээ хүндэрвэл эмнэлэгт хэвтэх бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүд тусвал хүндрэх эрсдэлтэй халдвар аж. Урд хөршид тархсан амьсгалын замын энэ өвчлөл манай улсад илэрсэн тохиолдолд эм, антибиотикийн хангамж хангалттай байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Уг халдварын асуудлаар ХӨСҮТ нь 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай онлайн уулзалтуудыг хийх аж.
Эх сурвалж: news.zindaa.mn